Аймгийн ИТХ-ын 2017 оны ажлын төлөвлөгөө, Увс аймгийн боловсролын салбарт 2017 - 2020 онд хэрэгжүүлэх "Боловсролын багц хөтөлбөр", сумын ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд анги нийтийн олимпиадыг сумын ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн боловсрол соёлын газрын мэргэжилтэнтэй хамтран 5-р сарын 11 - 12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг олимпиад нь 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба сургалтын чанарыг сайжруулах, хүүхэд нэг бүрийн ахиц амжилтын төлөө гол зорилго чиглэгдсэн. Анги нийтийн олимпиад нь цэцэрлэгийн бэлтгэл бүлгээс Сэтгэх ур чадвар, 2-р анги - Математик, 3-р анги - Монгол хэл, 6-р анги - Монгол хэл, 7-р анги - Сэтгэх чадвар, 8-р анги - Технологи, Түүх, 9-р анги - Монгол хэл, Орос хэл чиглэлээр явагдсан ба тухайн бүлгийг сугалаагаар сонгож ангийн сурагчдын нэрсийг журналтай нь тулгаж шалгалтанд орууллаа. 5-р сарын 11-нд "Үндэсний бичиг үсгийн баяр", аймгийн "Монгол хэл, бичиг" хөтөлбөрийн хүрээнд зарласан аяны хүрээнд 6,7,8,9-р ангийн сурагчдын Монгол бичгийн унших чадварын түвшинг тогтоолоо