МУЗН-ийн хүмүүнлэгийн үйлсэд малчдын
оролцоог нэмэгдүүлэх, гамшиг,
ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн сургамж дүгнэлтэн дээр тулгуурлан арга
туршлага хуваалцах, иргэд, малчдын мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд чиглэглэсэн сургалт зөвлөгөөн боллоо. Энэхүү сургалт, зөвлөгөөнийг Аймгийн Улаан загалмайн хороо, сумын ИТХурал, сумын Улаан загалмайн анхан шатны хороо, ЗДТГазар хамтран зохион байгуулсан ба баг тус бүрээс төлөөлөл болсон 90 малчин оролцож тус бүрийнхээ ажлын туршлага, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар зөвлөлдлөө. Зөвлөгөөний үеэр Улаанзагалмайн онцгой болон мөнгөн гишүүнээр элсэж татвар дэмжлэгээ өглөө. Үүнд: Хар алтат багаас Улсын сайн малчин Ч. Батжаргал - 200000 төг, мянгат малчин С.Мишээл - 100000 төг, малчин Д.Бямбасүрэн - 100000 төг, мянгат малчин Г.Даваадорж - 60000 төг, Ц.Цэндсүрэн - 50000 төг, Ц.Отгонбаяр төг- 50000 төг, П.Төмөрочир - 6000 төг, О.Сосорбарам - 1 эр хонь. Байшинт багаас Г.Самбуу - 100000 төг, Ж.Отгон - 30000 төг. Гурван жигэртэй багаас Б.Сундуй - 1 эр хонь өгсөн байна.