Олон Улсын “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан сумын ИТХ, ЗДТГ болон Ахмадын холбоо хамтран 2017 оны 09дугаар сарын 29-ны өдөр ахмадуудаа “Соёлын төв“”-д хүлээн авлаа.
Хүндэтгэлийн аргахэмжээнд 72 ахмад настан оролцож, ЗДТГ-ын хамт олон уламжлал ёсоор хүндэтгэл үзүүлж, хүлээн авалтын арга хэмжээ зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа баярын хурлаар эхэлж, сумын удирдлагууд ахамдуудад мэндчилгээ дэвшүүлж, санал хүсэлтийг хүлээн авсан. Хурлаар ахмадын холбооны үйл ажиллагаа болон дотоод асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж, шинээр батлагдсан хууль дүрмүүдтэй танилцлаа.
Мөн арга хэмжээний үеэр шатар, даам, хөзөр, гар барилдаан гэсэн 4 төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж оролцсон ахмадуудыг байр эзлүүлэн шагнаж урамшуулсан бөгөөд энэ үеэр төрийн болон төрийн бус байгууллагууд хүндэтгэл үзүүлж баярын мэндчилгээ дэвшүүллээ.