Гэр нь шатсан Ю.Төмөрбаатарын гэр бүлд тулах хандивын арга хэмжээг сумын ИТХ-ын төлөөлөгчид санаачилж зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд сумын иргэд хөдөлмөрчид, сургуулийн захиргаа, насан туршийн боловсролын төвийн идэвхитэнгүүд өөрсдийн нөөц боломжинд тулгуурлан сэтгэлийн хандив өргөлөө. Үүнд сумын ИТХ-ын төлөөлөгчид 300000 төг, Сургууль тогоо -1ш , төмөр ор - 2ш, Л.Аззаяа багштай 8б ангийн сурагчдын санаачилгаар цуглуулсан 300000 төгрөгөөр гурил 2 уут , цагаан будаа 2 уут, наранцөцгийн тос 3ш, сахар 2 хайрцаг,лапша гоймон 2 уут,нойлын цаас 10ш,10кг гоймон , угаалгын нунтаг,аяга тавагны алчуур,чихэр 2 кг, Насан туршийн боловсролын төвийн идэвхитэнгүүд өөрсдийн гар урлалын бүтээгдэхүүнийг гардуулан өглөө. Мөн сумын иргэн Батсүхийн Билгүүн хүүд туслахаар хандивын аян өрнүүлж уг аяны хүрээнд 215000 төгрөг цугларсныг 6 сарын 1 нд гардуулан өгөв. |