Зорилго: Соёл хүмүүжлийн ажлын нээлт эхэлж байгаатай холбогдуулан сумын төсөвт байгууллагууд байгууллагаа сурталчлах,иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх,төрийн албан хаагчдыг соёлын үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах,мартагдаж буй заавал сурах 13-н бүжгийг ард иргэдэд сурталчлан сургахад оршино.
Байгууллага сурталчлах арга хэмжээг: Тухайн байгууллагын нэрэмжит “Үдшийн цэнгүүн” хэлбэрээр зохион явуулна.
Хамрах хүрээ:Төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд хөдөлмөрчид
Хугацаа:
· 2017.10.06- нд – Хүүхдийн цэцэрлэг
· 2017.10.13- нд –Сумын дунд сургууль
· 2017.10.20- нд – Соёлын төв
· 2017.10.27-нд - Эрүүл мэндийн төв
· 2017.11.03-нд Засаг даргын Тамгын газар
· 2017.11.10 –нд Төрийн банк, Хаан банк, Дулаан станц,Холбоо,Эрчим хүч,Өвсний фонд / Хамтарч оролцоно/
Тавигдах шаардлага :
· Заавал сурах бүжгийг байгууллагын албан хаагч бүр сурсан байх
· Иргэд хөдөлмөрчдийг өргөн хүрээтэй хамруулан оролцуулах
Шалгуур үзүүлэлт :
Тухайн заасан бүжгээс хамт олноороо хамгийн олон бүжиг сурч , олон хос гарсан байдал, мөн өөрийн нэрэмжит бүжгээс гадна өөр байгууллагуудын зохион явуулж буй бүжгэнд тухайн байгууллагаас хэдэн хүн ирж оролцсон оролцоог харж үнэлж дүгнэнэ.
Байгууллагууд алба хаагчдынхаа ирц бүртгэж бүрэн хамруулах ба идэвхитэй оролцсон байгууллага хамт олныг сумын “Сүлд модны наадам”-аар “Тэргүүний соёл урлагийг дэмжигч” байгууллагаар өргөмжилж, шилжин явах цом, мөнгөн шагнал, “Шилдэг бүжигчин” номинацид нэг хос шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулна .