Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Монголын багш нарын 51 дэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2017-10-05

Дэлхийн багш нарын 23, монголын багш нарын 51 дэх өдрийг  тохиолдуулан дунд сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс “ Багшдаа өргөх бидний дуу” урлагийн тоглолт, ард иргэд болон хөдөлмөрчдийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж явууллаа. Мөн  сургуулийн хамт олон гавьяаныхаа амралтанд гарсан ахмад багш ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж баярын хуралдаа урьлаа. Баярын үйл ажиллагааны үеэр амжилт бүтээл гаргасан багш ажилчдыг шагнаж урамшуулав. Үүнд:

Хөдөлмөрийн хүндэт тэмдэгээр – Сургалтын менежер Х.Отгонбаяр

Боловсролын тэргүүний ажилтан –  Математикийн багш В.Баяраа

Аймгийн ЗД-ын жуух бичиг – Бага ангийн багш Т.Бямбаа

Аймгийн ЗД-ын Баярын бичиг -  Химийн багш С.Батхишиг, нийгмийн ажилтан П.Элбэгзаяа

БСУГ-ын “Ахлах багш” цол тэмдэгээр Бага ангийн багш Б.Жаргалсайхан, Б.Өлзийдэлгэр мэдээлэлзүйн багш Л.Аззаяа

БСУГ-ын “Аргазүйч” цол тэмдэгээр Хөгжмийн багш Д.Мөнхбаяр

БСУГ-ын “Өргөмжлөл”-өөр Технологийн багш Б.Бадамжав, бага ангийн багш Н.Тунгалаг,   физикийн багш Сү. Ууганбаяр, газарзүйн багш Б.Одбаяр

Сумын ЗД-ын “Өргөмжлөл”-өөр бага ангийн багш С.Алтантунгалаг, тогооч С.Орших

Сумын ҮЭ-ийн шагналаар бага ангийн багш Н.Агиймаа, үйлчлэгч Б.Уламбаяр

Сургуулийн илтгэлийн уралдааны 1-р байр Түүхийн багш Г.Энхбаяр,  2-р байр В.Баяраа , 3-р байр В.Байгаль нар шалгарч байр эзэллээ.Мөн МУГБагш Ё.Бат-Өлзийн нэрэмжит шилдэг багш шагналаар Технологийн багш Б.Бадамжав,  шилдэг ажилтны шагналыг сахиул З.Новкян, шилдэг сурагчийн шагналыг 5а ангийн сурагч Ц.Мягмарсүрэн нар тус тус хүртэж  шагналын хур буусан сайхан баяр  байлаа.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%