Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон ажлын албаны
мэргэжилтнүүдээс бүрдсэн хяналт шинжилгээ, мониторингийн баг Бөхмөрөн
суманд ажиллаж сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү хяналт шалгалтаар аймгийн ИТХ-аас баталсан Боловсролын багц хөтөлбөрүүд болон Монгол бичгийн хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаас гадна сурагчдын эцэг эхчүүдтэй уулзалт хийж санал хүсэлтийг нь сонсох сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллаа.