Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачлагаар аймгийн ИТХ, ЗДТГ-ын ажлын хэсэг, Бөхмөрөн сумын ИТХ, ЗДТГ-ын ажлын хэсэг хамтран Орон нутгийн уул уурхайн хөгжил ба иргэдийн оролцоо сэдэвт сургалт, өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү нээлттэй өдөрлөгт Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Хотгор ХХК, Эрчим Баян-өлгий ХХК, Хотгор шанага ХХК-ны төлөөллүүд болон сумын иргэд, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч иргэд идэвхитэй оролцлоо. Тус өдөрлөгөөр уул уурхайнууд орон нутгийн засаг захиргаатай хамтын ажиллагааны гэрээ хийхэд иргэдийн оролцоог хэрхэн хангаж оролцдог талаар болон цаашид анхаарч, хамтарч ажиллах тал дээр зөвшилцөн хамтын ажиллагааны хороо ажиллуулах журам гаргаж баталлаа.