“Мод тарих үндэсний өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр
зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны намрын бүх
нийтээр мод тарих өдрийг аравдугаар сарын 15-нд болгож тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ тэмдэглэлт өдрөөр сумын албан
байгууллагын ажилчин албан хаагчид, сумын ИТХ-ын төлөөлөгчид хамтран 150 ширхэг бургасны суулгацыг ногоон
байгууламжынхаа хашаанд суулгалаа.