Жил бүр зохион явагддаг өвөл цагийн соёл хүмүүжлийн ажлын нээлтийн үйл ажиллагааг тусгай удирдамж төлөвлөгөөний дагуу амжилттай зохион явуулж байна. Энэ жил энэхүү арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагууд мөн ард иргэдийн дунд “Заавал сурах 13-н бүжиг”- ийг зааж сургах ажлыг гол зорилго болгон ажиллаа. Үүнд:
v Задгай цагаан
v Хүмүүн төрөлхтөн
v Их вальс
v Жаахан дулмаа
v Гурван тамирын уянга
v Полька
v 16-н тоот
v Түстеп
v Чердаш
v Венийн вальс гэсэн заавал сурах ёстой 10-н бүжгийг эхлэн зааж сургаж байна.
Хүүхдийн цэцэрлэг - 2017.10.06 нд
Дунд сургууль – 2017.10.13нд
Соёлын төв - 2017.10.20нд
Эрүүл мэндийн төв -2017.10.27нд
Засаг Даргын Тамгын Газар – 2017.11.03нд
Төрийн банк, ХААН банк, Дулааны станц, Цахилгаан холбоо, Эрчим хүч, Улсын өвсний фонд гэсэн жижиг байгууллагууд хамтарч - 2017.11.10 гэсэн хуваарьтайгаар 7 хоног бүрийн 5 дахь өдөр зохион явагдаж байна.
2017.10.20 нд Сумын соёлын төвөөс зохиож буй “Өвөл цагийн Соёл хүмүүжлийн ажлын хүрээнд Байгууллага суртачилах ажлыг Дуун цэнгүүн хэлбэрээр зохион явуулж уг арга хэмжээн дээр БСШУС-ын яамны шагнал Монгол Улсын Тэргүүний Ардын Авьяастан цол тэмдэгээр Жиргээ овогтой Түвшинжаргал , Гэндэн овогтой Бадамнямбуу нар шагнагдлаа.