Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн
хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын ”Баг 83-ийн” үзлэг оношлогоо 2017 оны 9-р сарын 24-25 ны өдрүүдэд суманд ирж ажиллаа. Уг үзлэг оношлогоонд давхардсан тоогоор 784 иргэн хамрагдсан ба үзлэгийн үеэр артерийн даралт
ихсэх өвчлөл зонхиолж байна. Иймээс сумын иргэдийн дунд нийгмийн эрүүл мэндийн сургалт Тархины цус харвалтаас сэргийлэх “Тархины цус харвалтаас
сэргийлэх шалтгаан таньд байна уу” сэдэвт 14 хоногийн аяны нээлттэй хаалганы
өдөр зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.