Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Татварын албаны ажил байдалтай нь танилцаж ажиллаа

2017-10-25

v Татварын алба нь эхний 10 сарын байдлаар Сумын төсөвт 189.156.3 мянган төгрөг, Аймгийн төсөвт 58.319.2 мянган төгрөг,Улсын төсөвд 81,249,8 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн ажиллаж байна . Нийт 228 өрх, 6 салбар, 52 ХХК, болон  давхардсан тоогоор 725 татвар төлөгчидтэй үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

v Татварын орлогыг нэр төрлөөр жигд ханган биелүүлэх зорилгоор хураалтын ажлыг эрчимжүүлэн 5-р сарын 23-26 өдрүүдэд Хар алтат, Гурван жигэртэй багуудын өрхөөр ажиллаж татвар төлөгчдөд сургалт сурталчилгаа, зөвлөгөө өгөн ажилласан бөгөөд сум орон нутгийн төсөвд 4.500.0 мянган төгрөгийг төвлөрүүлэн ажилласан

v Авто тээврийн үзлэг тооллого 5-р сарын 08-10-ны хооронд зохион байгуулагдаж Гурван жигэртэй багаас 18 авто машин , Хар алтат багаас 40 авто машин , Байшинт багаас 36 авто машин, 1 мотоциль   хамрагдаж нийт 4.426.000 мянган төгрөгийг авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн дансанд төвлөрүүлэн ажилласан байна.

v Бөхмөрөний голоор нутаглаж байгаа гадны малчдаас бэлчээр ашигласаны төлбөр 26 өрхөөс 822.000 мянган төгрөгийг хураан барагдуулж  орон нутгийн дансанд төвлөрүүлэн ажилласан.

v Хар алтат багийн нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7-р багийн   58 өрхөөс 522.000 мянган төгрөгийн төсөвт төвлөрүүлэв.

v Татвар ногдох орлого, эд хөрөнгө  бүхий татвар төлөгч бүрийг бүртгэлд хамруулан ажиллаж байна.

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд 40 татвар төлөгчийн 23.881.241 мянган төгрөгийн  буцаан олголтыг материал хүлээн авч ажилласан байна.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%