Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Бидний цөөхөн монголчууд” төслийн баг Бөхмөрөн суманд ажиллаа.

2017-10-23

Мөнхчулууны Зоригт ахлагчтай  кино зураг авах мэргэжлийн баг 2017 оны 10 сарын 19-21 өдрүүдэд суманд ажиллаа.

Дээрх ажлын баг нь Увс аймгийн түүх соёлыг харуулсан кино зургыг сум тус бүрээр хийж архивлах зорилгоор хүрэлцэн ирсэн. Энэхүү ажлыг Бөхмөрөн сумаас эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, сумын удирдлагуудын хамт хүлээн авч ярилцлага өгч хамтран ажиллах чиг баримжаагаа гаргалаа.

Сумын зарим иргэдээс ярилцлага авч бичлэг хийснээс гадна, сургууль, цэцэрлэг, соёлын төвийн үйл ажиллагааг харуулсан кино зураг авалт, хөгшин овоот, Заан хад,  Арслан хад гэх мэт байгалийн дурсгалт газруудын кино зураг, мөн Дөрвөд ардын өв соёлыг илэрхийлсэн уртын дуу, бий биелгээ, тууль, магтаал, ангын  уриа дуудлага зэргийг оруулан кино зураг авалт хийж ажиллаа.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%