Сум хөгжүүлэх сангаас 2011 оноос хойш 61 иргэн зээл авсан бөгөөд зээлээ хугацаанд төлөөгүй, зориулалт бусаар ашигласан зээлийг татаж бүрэн төлүүлж байгаа ба одоогоор 22 зээлдэгчтэй байна.
2017 оны 09-р сарын байдлаар санд зээлийн эргэн төлөлт болох 104 сая төгрөг хуримтлагдсан байна. Одоо дансанд байгаа үлдэгдэл 64 сая төгрөг байна:
2017 онд сум хөгжүүлэх сангаас сав баглаа боодолтой цагаан идээний төсөлд 20 сая төгрөг хүлэмжийн аж ахуй эрхлэх, нарийн ногоо нөөшлөх, даршлах төсөлд 20 сая төгрөгийн зээл олгосон бөгөөд хэрэгжилтийн шатанд явж байна.
2016 оны төсөлд Г.Самбуу цагаан идээний цех 20,0 сая Б.Наранбаатар хүлэмжийн аж ахуй, нарийн ногоо даршлах, нөөшлөх цех 20,0 сая төгрөгийн зээл олгосон.
Зээлийн төлөлт дутуу 18 иргэнд албан мэдэгдэл хүргүүлж 4 иргэн зээл дутуу төлөлттэй, 2 иргэнийг шүүхэд шилжүүлээд нийт 11 иргэн тавигдсан актыг бүрэн барагдуулсан байна.
Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл 2017 оны 04 сард хяналт шалгалт хийж албан шаардлага тавьж ажиллаа.
Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн дунд цагаан сар-2017 үзэсгэлэн худалдаа зохион байгуулж 30 гаруй иргэн бүтээгдэхүүнээрээ оролцлоо.
Баялаг бүтээгчдийн зөвлөгөөн-2017
зохион байгуулж 30 гаруй баялаг бүтээгчид оролцлоо.
"Үйлдвэржилт 21000, "Нэг суурин нэг бүтээгдэхүүн" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ЖДҮ эрхлэгчид СХС-ийн зээлдэгчдийг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь сурталчлах, урамшуулах, хэрэглэгчдэд таниулах зорилгоор "Бөхмөрөн намрын ногоон өдөр-2017" үзэсгэлэн худалдааг 2017 оны 09-р сарын 22 нд Бөхмөрөн сумын соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 20 гаруй иргэн аж ахуй нэгж оролцож худалдаа үйлчилгээ явууллаа.
Энэхүү арга хэмжээний 2017 оны бренд бүтээгдэхүүнээр Г.Самбуу ариутгаж савласан сарлагын сүү,
Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүнээр Г.Самбуу 4-н төрлийн савласан ааруул,
Шилдэг даршилсан нөөшилсөн бүтээгдэхүүнээр Б.Наранбаатар 5-н төрлийн даршилсан ногоо,
Шилдэг гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Д.Энхжаргал
Шилдэг газар тариалан эрхлэгч Б.Болдбаяр
Шилдэг Гар урлалын бүтээгдэхүүн- У.Жаргалсүрэн
Шилдэг сүү сүүн бүтээгдэхүүн- Б.Анхтуяа
Шилдэг оролцоотой багаар Байшинт баг шалгарлаа.