Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж ажиллаа

2017-10-27

Ойн талаар.  

2016 оны 12-р сарын 19-ны өдрийн 2/12 тогтоолоор  2017 онд тус суманд ашиглагдах ойн лиминтийг  батлуулан ажилснаар иргэдэд хэрэглээний бургас 60м3,хэрэглээний улиас 20м3-ыг ЗДТГ-ын газарт /1-р багт гүүр тавих/ зориулалтаар олгосон.иргэдэд түлшний бургас190м3, унанга улиас 25м3 –г тус тус олгож ажилна оно-д ойгоос  1100,0 төгрөгийн орлого оруулсан байна.Ойн бүхий газар иргэдийн мэдээллийн дагуу болон төлөвлөгөөт,төлөвлөгөөт бус хяналт шалгалтийг 11 удаа хийж дараахь зөрчил дутагдал илэрүүлсэн байна.зөвшөөрөлгүй түлээ бэлгэсэн 4 иргэний түлээ хурааж иргэн болон здтг-т буулгасан.Эрхийн бичгт заагдсан газрыг зөрчсөн,хэмжээ хэтрүүлэн хэрэглээний бургас авсан иргэнд 60000 төгрөгийн нөхөн төлбөр тавьсан        

Му –ын ерөнхийлэгчийн 63-р зарлигын хэрэгжүүлэн намрын мод тарилтаар бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулан явуулахдаа дараахь ажлуудыг хийсэн. Үүнд бүх нийтээр мод тарих ажлын төлөвлөгөө гарган түүний дагуу албан байгууллага,аан,иргэдэд зар хүргэх талбай сонгох,хар шороо бэлтгэх нүх ухах зэрэг ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийсэн.Модыг засаг даргын тамгын газрын сааданд нийт 150ш модыг ЗДТГ,Цэцэрлэг,сургуулийн ажилчид тарьсан.Мөн сургууль хашаандаа 60ш хайлаас,чацаргана тарьсан.иргэд хашаандаа 90ш чацарганы мод тарьж Соёлын төв 15ш хайлаас шилжүүлэн суулгасан байна.сумын хэмжээнд нийт 315 мод таригджээ.


Хог хаягдлын талаар

Сумын засаг даргын 2017 оны 2-р сарын 13-ны өдрийн 14 тоот захирамжийг хэрэгжүүлэн бүх нийтийн цэвэрлэгээг айл өрхи иргэд 5 удаа, албан байгууллага 6 удаа хийж төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлөн 4тн ахуйн хог хаягдлыг цэвэрлүүлсэн. Идэвхитэн байгаль хамгаалалгч Н.Дамдинсүрэнд хог хаягдлыг гэрээ хийж хариуцуулан өгснөөр эмх цэгцтэй хог хаягдлаа зөв асгадаг болсон.Байнгийн хяналт тавин ажиллаж байна.”Хусны эх” нөхөрлөл хариуцан хамгаалж байгаа газрынхаа эзэнгүй зам дагуух хогийг цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт 2 удаа буулган хүлээлгэн өгсөн.Мөн “Цагаан овоо”нөхөрлөл багийн төвийн хог хаягдлыг цэвэрлэн шуудуу татаж мод тарин багийн удирдлага сахиулд хүлээлгэн өгсөн.Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг албан байгууллага,аан,ард иргэдэд суртчилан таниулж төлбөр хураамжийг энэ онд 440,0 төгрөг төвлөрүүлсөн.  

                                      Усны тухай хуулийн талаар    

Усны тухай хуулийн   13,1,1,13,1,5,13,6,19-р зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор ус ашиглагч иргэн аан,албан байгууллага-д зөвлөмж хүргүүлэн усны гэрээ хийж ажиллаа.Үүнд Эрчим хк,Винтерблоссом ххк-уудтай усны дүгнэлт гаргуулан гэрээ хийж  569,0 төгрөгийн  орлого оруулсан.    

                              Бусад ажлын талаар   

Бөхмөрөн сумын нутагт зөвшөөрөлгүй газар эзэмшин ашигллаж байгаа Баян өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдэд албан мэдэгдэл хүргүүлэн  хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахад биелэгдээгүй байсан .Хуулийн дагуу хариуцлага тооцон дараагийн шатанд шийдэхээр шийдвэрлэв.  

 Гурван жигэртэй баг 2017.02 18-ны  өдрийн хурлаар 20 өвөлжлөө, хаваржаа эзэмжүүлэхээр БИНХ-ын тогтоол гарсан.

Хар алтат баг 2017. 02.19-ны өдрийн БИНХ-аар 12 иргэнд өвөлжөө , хаваржааны зориулалтаар гэрчилгээ олгохоор болсон.

 Байшинт  баг 2017.03.27-ны өдрийн БИНХ-аар 4 иргэнд өвөлжөө ,хаваржааны зориулалтаар гэрчилгээ олгохоор болсон .

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%