Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн ахлагч нартай уулзалт хийлээ

2017-10-27

Бөхмөрөн суманд байгаль хамгаалах, өөрсдийн хүч хөдөлмөрөөр нэгдэж мал аж ахуй, өрхийн үйлдвэрлэл эрхлэх чиглэлийн 12 нөхөрлөл иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагаар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нөхөрлөлүүдийн эрхэлж байгаа үйл ажиллагаа цаашид хэрхэн хамтарч ажиллах, мөн тулгамдаж байгаа асуудалтай танилцаж чөлөөт уулзалт зохион явууллаа.
Уулзалтын үеэр нөхөрлөлийн ахлагчид өөрсдийн нөхөрлөлүүдэд тулгамдаж байгаа асуудлуудаа танилцуулж түүнээс гарах арга зүйн талаар зөвшилцлөө.
 Сум орон нутгаас анхаарч ажиллах зарим асуудлуудыг танилцуулахад
- Нөхөрлөлүүдийн идэвхитэн байгаль хамгаалагч нарыг чадавхижуулах, тоног төхөөрөмжөөр хангах
- Ойн сангийн тухай хууль, Ойн нөхөрлөлийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэх
- Малын үржил селецийн талд дээр анхаарах. Мах, сүү, ноос, ноолуурын чиглэлийн өндөр ашиг шимт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих чиглэлийг баримтлах
- Булгийн эхний рашааныг түшиглэж эмчилгээ сувилгааний чиглэлийн бааз барьж тохижуулах
- Нөхөрлөлүүдийн хамгаалалтын талбай дээр биечлэн очиж ажиллах, хийж гүйцэтгэсэн болон хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай нь танилцаж ажиллах
- Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарах, Нөхөрлөлийн хамгаалалтанд байгаа орон нутгийн байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг аялал жуулчлалын маршрутанд холбож, зуучлах тал дээр анхаарах,  зэрэг олон асуудлуудыг дэвшүүлж байна.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%