Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Гамшгын эрдлээс хамгаалах тухай” сургалтыг суманд амжилттай зохион байгууллаа.

2017-10-31

Мерси Кор олон улсын байгууллагаас зохион байгуулж буй  “Гамшгын эрдлээс хамгаалах тухай”  сургалтыг Бөхмөрөн суманд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг  сумын онцгой байдлын комиссын штабын дарга тэргүүтэй төрийн албан хаагч, багийн Засаг дарга, малчид гэсэн 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 өдөр  зохион байгууллаа.

Сургалтын онцлог нь малчдад цаг агаарын урьдчилсан мэдээг түргэн шуурхай хүргэх орчин үеийн техник  хэрэгсэл,  багаж тоног төхөөрөмжийг ашиглах арга замын талаар танилцуулж дадлага ажил хийлгэсэн.

Мөн  аливаа гамшигт   үзэгдлийн явцад анхан шатны байгууллага,  дарга удирдлага, албан хаагчид хэрхэн ажиллах, нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах, мэдээллийг хэрхэн түгээх талаар ном,  гарын авлага, тараах материаллаар хангасан.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%