Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сургууль, Соёлын төвийн ажилтан албан хаагчидтай уулзалт хийж ажиллаа.

2017-10-30

Тухайн цаг үеийн ажил, асуудал танилцуулж мөн иргэд хөдөлмөрчид, албан хаагчдын санал хүсэлтийг сонсож цаашдын ажил үүрэгтэй тусгаж ажиллах зорилгоор сумын дунд сургууль болон Соёлын төвийн ажичдын хуралд оролцлоо. Соёлын төвийн хамт олон энэ жилийг сумын биет болон биет бус өв соёл, түүх дурсгалын газрыг хамгаалах, хадгалалтыг сайжруулах, цахим хэлбэрт оруулан архивлах мөн ард иргэдэд угийн бичиг хөтлөлтийн талаарх мэдээлэл өгч ард иргэдийн нийгмийн идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. цаашид энэ ажлуудаа үргэлжүүлэхэд сум орон нутгаас бодлогын дэмжлэг хүсэж байгаагаа илэрхийллээ. Сумын дунд сургууль нь орчин үеийн тоног төхөөрөмж сургалтын орчиныг сайжруулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байгаа ба тэгш хамран сургалтыг гол зорилгоо болгон дэвшүүлж ажиллаж байна. Цаашид сурагчид, багш ажилчид тэмцээн уралдаанд явахад тээвэр шатахууны зардал бага унаа хэрэгсэлгүй тул тэр бүр бүрэн хамрагдаж чадахгүй байна. Иймд 2018 онд орон нутгийн давсан орлогоос Сургууль, Соёлын төв, Цэцэрлэг дунд пургон автомашин шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%