Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хил дагуух Аргаль, Гулз тооллоо.

2017-11-03

 2017 оны 10-р сарын 22-ноос 26-ны хооронд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын баруун бүс дэхь салбартай хамтран  хил дагуух аргалийн тооллого хийлээ. Тооллого хийсэн бүс нутагт Бөхмөрөн, Сагиль  сумын  Гулзат ОНХГ-ын 216 мянган га газар нутаг дахь агнуурын бүс нутаг хамрагдлаа.
10-р сарын 22 нд  Ацат хар, Хойд, Өмнө хүрэм, Гулзат ууланд  235. 23,24-нд Хөх сайр, Гүйн сайрт 522 аргаль, 25 нд Сагил  сумын Нарийн салаа, Насан улаан орчмын газруудад 231, 26- нд Цагаан гол, Хэрц, Бураатад, 501 нийтдээ 1489 аргаль угалз тус тус тоологдлоо.   Аргалийн тооллогонд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын баруун бүс хариуцсан мэргэжилтэн доктор Мөнхтогтох, биологч Б. Сэргэлэн жолооч С. Цэцэн, идэвхитэн байгаль хамгаалагч Ү. Мягмаржав,А. Гансүх нарын бүрэлдхүүнтэйгээр маршрутын дагуу тооллоо.

Тооллогонд машин 1, мотоцикль 2, дуран 5, телескоп 3, JPS  3-г ашиглан 3 баг болж нүдээр харж, давхцуулалгүй тоолсон ба аргаль угалзын ороо нийллэг ид үедээ явагдаж байна.  Өнгөрсөн жилийн тооллоготой харьцуулахад Сагиль сумын Цагаан гол орчимд цөөхөн тоологдож байгаа нь тусгай зөвшөөрлийн агнуурыг богино хугацаанд олон тоогоор зохион байгуулсанаас  шалтгаалж үргэж дайжсан байх магадлалтай байгаа нь ажиглагдаж байлаа.


"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%