Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэдтэй уулзалт хийлээ

2017-11-08

Бөхмөрөн суманд худалдаа, үйлчилгээ эрхлэн ажилладаг 12 дэлгүүр байдаг ба тэдний үйл ажиллагаатай танилцах, цаашид анхаарч, хамтран ажиллах зорилго бүхий  уулзалт зохион байгууллаа. Сүүлийн саруудад бараа материалын үнийн өсөлттэй холбогдуулан иргэдийн худалдан авлт багасаж байна. Мөн ихэнхи дэлгүүрүүд банкны бизнес зээлээр эргэлтээ хийдэг ба зээлийн хүү өндөр байна. Суманд хүн ам цөөтэй болохоор жижиг үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих нөхцөл бололцоо бага байгаа талаар ярилцлаа.
Цаашид:
- Банкны бизнес зээлийн хүү бууруулах талаар судлах
- Аж ахуйн нэгжүүд тогтсон 1 нягтлан бодогчтой болох
- Байгууллагуудын бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийг тухайн байгууллага дээр шалгаруулах
- Сумын нэгдсэн халаалтанд холбох ажлыг эхлүүлэх
- Тамхины цэгийн асуудлыг тодорхой болгох зэрэг албан ёсны хүсэлт тавьж байгаа ба дэлгүүрүүдэд
1. Архи, пиво зарах зөвшөөрөлтэй дэлгүүрүүд цагийн хуваариа баримталж ажиллах
2. Дэлгүүрийн ойр орчмын газрыг цэвэрлэж байх
3. Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн, хориглосон зүйлс зарж худалдаалахгүй байх
4. Дэлгүүр дотроо камер байршуулах, оройн цагаар гадна орчны гэрэл асаалттай байлгах
5. Дэлгүүрийн гадна хаягийг Монгол бичгээр хийлгэх
6. Гэрээр архи, пиво зарах асуудлыг зогсоох зэрэг албан ёсны шаардлага тавьж харилцан зөвшилцөлд хүрч ажиллаж байна.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%