Энэхүү ажлын хүрээнд:
1. ИТХ-ын Төлөөлөгчийн нэрэмжит өдөрлөгийг сонгогдсон тойрогтоо төрийн болон
иргэний нийгмийн байгууллага оролцуулан иргэдийн дунд нээлттэй зохион явуулах,
иргэдийн санал бодлыг сонсох, ажлаа тайлагнах.
2. Аймгийн ИТХурал, ЗДТГазар, сумын ИТХурал, ЗДТГазрын бодлого шийдвэрийг тайлбарлан таниулах, төлөөлөгч өөрийн үйл ажиллагаагаа мэдээллэж сурталчилах, иргэдтэй уулзалт ярилцлага хийх.
3.Цаг үеийн болон тулгамдсан тодорхой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн санал шүүмжлэлийг сонсох, орон нутгийн бодлого шийдвэрт тусгах иргэдийн саналыг судлаж бодлого боловсруулан Хуралд тодорхой асуудал санаачлан өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх.
4. Иргэдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага албан тушаалтанд уламжилж, өмнө нь гаргасан өргөдөл, хүсэлтийн хариуг авч эргэж мэдээллэх.
5. Иргэд сонгогчидтойгоо хэрхэн ажилласан тухай ажлын дүн мэдээ тайлан , гарсан санал, шүүмжлэл, хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх, ИТХ-ын ажлын төлөвлөгөөнд тусгах саналаа ажлын албанд бичгээр ирүүлэх зэрэг зорилтуудыг тавьж ажилласан ба төлөөлөгч бүр сонгогдсон тойрогтоо явж ажиллаа. 11-р сарын 25-нд Төлөөлөгчдийн нэгдсэн концертыг "Бид иргэдийн дуу хоолой" нэртэйгээр зохион байгуулж зарим иргэдийг Засгийн газрын шагналаар шагнаж урамшууллаа.