Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Бөхмөрөн сумын хүүхдүүд чуулга уулзалтаа хийлээ

2017-11-28

Сумын хүүхдийн чуулган 2017.11.28-ны 12 цагт сумын соёлын төвд зохион байгуулагдлаа.Чуулганы нээлтийг сумын ИТХ-ын дарга П.Баярсайхан, сумын Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Т.Төртогтох болон, сургуулийн захирал С.Батцэнгэл нар нээв. Мөн төлөвшилөөр бусад анги хамт олноо тэргүүлсэн 9а ангийн хамт олонд тэргүүний анги шилжин явах цомыг гардуулан өгөв.

Чуулганыг зохион байгуулах ажлыг  ” Сумын хүүхдийн төлөө зөвлөл “ санаачилга гарган ажиллаа.Тус чуулганаар эрүүл мэндийн төв хүүхэд бүрт 1 ширхэг угаадаг маск өгч ханиад томуунаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн бол сумын ИТХ-аас 50000 төгрөгийн хандив өгч сумын хэмжээнд байгаа 12 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан өгөв.

             Хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал болон хүүхдийн элч багшийн нэр тодруулах санал асуулгыг нийт эцэг эхчүүдээс авч нэгтгэн чуулганаар танилцууллаа.Тус санал асуулгаар сургуулиас хүүхдийн элч багшаар С.Алтантунгалаг, Цэцэрлэгээс элч багшаар Б.Энхнаран нар тодорч “ Хүүхдэд ээлтэй багш ” тэмдэгээр шагнуулан нийт хүүхдүүдийн өмнө андгай тангараг өргөв.

  Хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг сумын хүүхдийн төлөө зөвлөл нэгтгэн дүгнэж сургуулийн нийгмийн ажилтан П.Элбэгзаяа , ХГБХ хариуцсан ажилтан Б.Жаргалсайхан нар хүүхдүүд болон удирдлага , багш ,эцэг эхчүүдэд ил болгон танилцууллаа.

 Мөн чуулганаар багш , сурагчийн харилцаа хандлагыг тандах судлах зорилготойгоор “ Бид багшийг ямар байхыг хүсдэг вэ? ” эсээ бичлэгийн уралдаанд 1-р байр Ж.Ариунханд , 2-р байр Б.Дэлгэрмаа , 3-р байр Б.Наранбат нар тус тус эзэллээ.Нийт 25 эсээ ирүүлсэн бөгөөд эсээ дээр гарсан багшийн ёсзүйн зөрчлийн талаарх мэдээллийг нягтлан шалгаж тодорхой нэр дурдагдаж , давтагдаж гарсан багш нарт арга хэмжээ тооцохоор болж Засаг даргын албан тоот тус албан газарт хүргүүлэхээр болж шийдвэрлэв. “ Бидний хүсэл мөрөөдөл ” гар зургийн уралдаанд ангиараа А3 цаасан дээр зураг нэгдэж зурсан бүтээлүүдээс 1-р байр 9б анги , 2-р байр 5б анги , 3-р байр 3а анги ,  тусгай байрын шагналыг 9а ангийн хамт олон хүртлээ. Ганцаарчилсан байдлаар зурж бүтээлээ ирүүлсэн 5а ангийн сурагч М.Сумъяа болон цэцэрлэгийн сурагч М.Сугар , Энхжин нарт  гарын бэлэг гардуулан өгөв.Сурагчдын ирүүлсэн бүтээлийг нийтийн хүртээл болгон үзэсгэлэн хэлбэрээр байршуулан гаргав.

 Аймгийн ХГБХ-ын газрын авьяас медалиар 9б ангийн сурагч Г.Өнөрбаян , шилдэг сурагч медалиар 7а ангийн сурагч Г.Бүрэнзаяа нар тодорч шагнууллаа.Мөн өнгөрсөн жил хүүхдийн элч багшаар ажилласан Б.Одбаяр багш үйл ажиллагааг хөтлөн явуулж , дараагийн элч багш С.Алтантунгалаг багшид хүлээлгэн өгөв. ХӨУБ-ын сурагчид 2-р улиралд бүх нийтээрээ хийж хэвших хөгжимт гимнастик бэлтгэн хийж үзүүллээ.Тус чуулга уулзалтанд  урилгаар оролцсон хөгжлийн бэрхшээлтэй 12 хүүхдэд гарын бэлэг гардуулан өгч Б.Билгүүн хүүд халамжийн зүгээс тэргэнцэр бэлэглэв. Мөн чуулганаар хүүхэд бүрт халуун чацарганы шүүсийг сургууль, цэцэрлэгийн хамт олон  өгсөнөөр тус чуулга уулзалт илүү үр дүн өгөөжтэй болж өндөрлөлөө.Чуулганы дараагаар сумын хүүхдийн төлөө зөвлөл хуралдаж ,  хүүхдэд тулгамдаж буй асуудлуудыг эрэмбэлэн чуулганаас гарсан санал зөвлөмжийг боловсруулан холбогдох ажилтан албан хаагч нарт үүрэг болгон ажил хэрэгтээ тусган ажиллах талаар ярилцлаа.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%