Байгаль
Орчин Аялал Жуулчлалын Яам, Нэгдсэн Үндэсний Байгууллага-Хөгжлийн Хөтөлбөрийн
хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол орны баруун бүсд газрын доройтол,
хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” (MOН16/301-Т05)
төслийн хүрээнд “Газрын нэгдсэн мэдээллийн сан байгуулах, газар ашиглалтын
төлөвлөгөөг аймгийн болон сумын түвшинд боловсронгуй болгох” зөвлөх үйлчилгээний
ажлыг Вектор Мэп” ХХК гэрээ байгуулан хийж гүйцэтгээд байна.
Төсөл
хэрэгжих буй Увс аймгийн Бөхмөрөн сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын гадаргуу, газар
ашиглалт, хүрээлэн буй орчин, инженер геологи, нийгэм, эдийн засгийн мэдээллийн
сан байгуулах, газар болон байгалийн нөөц нөхцлийг зүй зохистой ашиглах боломж,
газрын тохиромжтой байдлын үнэлгээн дээр суурилсан, нутаг дэвсгэрийн цаашдын
хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад чиглэсэн ажил боллоо.
Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлсэн “Монгол орны баруун бүсд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн хамт олонд болон гэрээ байгуулан гүйцэтгэсэн Вектор Мэп” ХХК-ны хамт олонд талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье