Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6-р хуралдаан боллоо

2017-12-18

Сумын ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан 2017 оны 12-р сарын 18-ны өдөр Хуралдааны танхимд боллоо. 
Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
- Сумын ИТХ-ын 2017 оны ажлын тайлан хэлэлцэх тухай
- Сумын Засаг даргын 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтын биелэлтийн тухай
- Сумын Засаг даргын 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт хэлэлцэж батлах тухай
- Сумын нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
- Сумын 2017 оны төсвийн тодотгол, гүйцэтгэл хэлэлцэх, 2018 оны төсөв батлах тухай
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хөрөнгө хувиарлах тухай
- Сум хөгжүүлэх сангийн хэрэгжилтийн тайлан, 2018 оны тэргүүлэх чиглэл, зөвлөл, хяналтын зөвлөл шинэчлэн батлах тухай
- Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасгийн ажлын мэдээлэл тайлан, 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хөрөнгө хувиарлалтын тухай
- Сумын газар зохион байгуулалтын 2017 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2018 оны ажлын төлөвлөгөө батлах тухай
- Албан байгууллагуудын мэдээлэл, ажлын тайлан сонсох
- Бусад 
 Орон нутгийн сонгуулийн дүнгээр сумын хурал шинэчлэгдэн байгуулагдаад 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж хангалттай сайн ажилласан гэж дүгнүүллээ.
Онцлог ажлуудаас дурдвал: 
Сумын ИТХ-ын хуралдааныг 5 удаа, Тэргүүлэгчдийн хуралдааныг 12 удаа хийсэн байна. Сумын ИТХ-ын 2016 - 2020 оны бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны үндсэн чиглэл, ИТХ-ын журмууд, сумын Засаг даргын 2016 - 2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт зэрэг бодлогын бичиг баримтуудыг баталж мөрдөн ажиллаа.  Мөн Гурван жигэртэй багийн ИНХ-аас гарсан шийдвэрийг хэлэлцээд Бөхмөрөн гол, Цагаан бураа дагуу газар нутагт  зөвшөөрөлгүй бууж олон жил болсон Казак айлуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр, Ачит нуур орчмын 116 мянган га талбайг, Ямаат - Олон нуур орчмын 21250 га талбайг Орон нутгийн тусгай хамгаалалтанд авч улсад бүргүүлж баталгаажууллаа. Сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй орж өвөлжиж, хаваржиж байгаа  айл өрхүүдээс Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу Бэлчээр ашигласны төлбөр тогтоож дагаж мөрдүүлэн төлбөрийг орон нутгийн орлогод төвлөрүүллээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын боловсролын түвшинг тогтоох гарааны мониторинг хийж жилийн хугацаанд үнэлэлт дүгнэлт гаргах шийдвэрүүд, мөн иргэдийн эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд олон хүнийг хамруулах талаар, эрүүл мэндийн сургалт сурталчилгааг тогтмол үр дүнтэй явуулах талаар, өвчлөл, хавдрын эрт  илрүүлэлт, шинжилгээ сорьцийг тогтмол авч байх, багийн эмч нарын ажлыг чанаржуулах талаар анхааран ажиллаа. Сумын хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг шинэчилж иргэдийн аюулгүй орчинд амьдрах, гэмт хэрэг, зөрчлийг багасгах, түүнд холбогдохоос урьдчилан сэргийлж ажилласан. Малын хулгайн гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор малчдын бүлгэм байгуулж ажлыг тогтмолжууллаа. Монголын Улаан загалмайн анхан шатны хорооны ажлыг сайжруулах, иргэдийг хүмүүнлэгийн үйлсэд нэгдүүлэх, мэдээ, мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлж ажилласан ба энэ зорилтот ажлын хүрээнд  сумын сайн малчдын зөвлөгөөн зохион байгуулж ажиллаа. Төрийн албанд олон жил ажилласан, сум орон нутгийн нэрийг аймаг, бүс, улс, олон улсад гаргаж амжилт гаргасан зарим иргэдийг төрийн одон медальд тодорхойлох, шагнаж урамшуулах ажлыг хийж байгаа ба улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн судалгаа гаргаж, тэдний дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж, ирээдүйд дурсагдах хөшөө цогцолбор байгуулах зураг төсөв гаргалаа.  Сумын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтанд удаа дараа хамруулсанаас гадна жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажлын санал гаргах, иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор төлөөлөгч бүр сонгогдсон тойрогтоо ажилласан ба "төлөөлөгчийн нэг өдөр" өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулж ажлаа тайлагналаа.  
 Сумын Засаг даргын 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтыг хэлэлцээд 94 хувьтай биелсэн гэж үзсэн ба 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтыг 5 бүлэг 52 заалттайгаар баталлаа.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн байгуулах, Эрүүл мэндийн төвд 4D ЭХО аппарат, ЭМТ-ыг бүрэн камержуулах, Хүүхдийн цэцэрлэгийг бүрэн камержуулах, Хэвийн эхний гүүр засвар, Булгийн эхний рашаан тохижуулалт, зам, гүүр засвар зэрэг ажлууд хйигдэх бол Сумын төвийн тохижилтын хөрөнгөөр гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх ажил хийгдэхээр боллоо. 

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%