Аймгийн Увс нуурын ай сав тусгай хамгаалалттай газрын захиргаанаас зарласан “Нүүдлийн шувуудын амьдрал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд 1-р байр
“Зуны даалгавар 100% арга хэмжээг зохион байгуулж хүүхэд бүрийн хийсэн бүтээлээр бүтээлийн үзэсгэлэн гаргаж эцэг эхчүүдэд танилцууллаа.
“Намрын найраг аялал” сургуулийнхаа хүрээнд явуулж 406 сурагч хамрагдсан. Тус аялалын хүрээнд орон нутгийн онцлогийг харуулсан ном бүтээх уралдаан зарлаж эхний 6 байрыг шалгаруулж, танин мэдэхүйн “Таахуу” тэмцээн, шилдэг тугтай анги хамт олон, Олс таталт зэрэг уралдаан тэмцээнүүд явууллаа.
“Ирвэсийн эх нутаг” баруун бүсийн чуулганыг угтаж сургууль дээрээ ирвэсийн олимпиад зарлаж 46 сурагч хамрагдсанаас дундаж үнэлгээ 80%-тай байна. Мөн “Ирвэсийн гэр” гар зургийн уралдаан, “Ирвэсийн эх нутаг” бүтээлийн уралдаан, “Ирвэсийн эх нутаг” дүрийн тоглолт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Мөн аймагт оролцож мюзикл төрлөөр тусгай байр эзэллээ.
Хөдөлмөр гэр зуслан ажиллуулж нийт 118 хүүхэд хамрагдан арьс элдэж, айраг бүлж, аарц хэвлэж, туурга оёж, зээг тавьж, хонь, ямаа сааж сурсан.
“Монгол дээлээрээ гоёцгооё” аяны хүрээнд 7 хоног монгол хувцасаараа гоёлоо.
“Хүүхдэд ээлтэй цэвэр аюулгүй орчинг бид хүсдэг” аян зарлаж сургуулийнхаа коридор, орчинг цэцэгжүүлж 28 төрлийн 300 гаруй цэцэг байна гэж дүгнэлээ. Мөн бүх анги, дотуур байрны цэцгийг хаягжууллаа.
Сумын Засаг даргын дэргэдэх хүүхдийн төлөө зөвлөл хуралдан ажлын төлөвлөгөө гаргаж “Сумын хүүхдийн чуулган-2017” арга хэмжээг явуулж хүүхдүүдийн тулгамдаж буй асуудлыг сонсож шийдэж ажиллахаа амлалаа.
Аймгийн шилдэг Хүүхдийн өөрөө удирдах байгууллагаар шалгарсан Эко клубын сурагчиддаа болон чиглүүлэгч багш Б.Одбаярт сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.