Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Бөхмөрөн сумын мал 5 төрөлдөө өссөн байна

2017-12-22

2017 оны жил эцсийн мал тооллогын ажил 12-р сарын 07 - 17-ны хооронд улс орон даяар нэгэн зэрэг явагдсан.
2017 оны цэст тоологдсон малын тоо сумын дүнгээр 134496  толгой мал тоологдсон бөгөөд тэмээ 114, адуу 4361 үхэр 6859 хонь 59876 ямаа 63286 мал тоологдлоо. Өмнөх оноос мал 5 төрөлдөө өссөн ба тэмээ 1, адуу 661,  үхэр 906 хонь 7695, ямаа 6872-аар тус тус өссөн ба нийт урьд оныхоос 16135 толгойгоор өссөн байна.
2017 онд нийт 21 малчин мянгат малчны болзол хангасан байна. 
Үүнд: Гурван жигэртэй багаас:
Тэсвээгийн Мөнхбат, Бурмаагийн Даваасүрэн, Цэдэнбалын Өлзийбаяр, Цэдэнбалын Баасанжав,  Дэмбэрэлийн Гостоорог, Дэмбэрэлийн Эрдэнэбаатар, Гомбосүрэнгийн Даваасүрэн,  Гомбосүрэнгийн Эрдэнэчулуун, Гүнтэвийн Гүрмандал, Занжидын Эрдэнэсүрэн, Дистийн Лувсандорж, Дамбын Чулуунбаатар, Санхүүгийн Баторших
Хар алтат багаас: Шаравын Сүхтулга, Чойндоны Батжаргал, Батжаргалын Нямбаяр, Батжаргалын Ганзориг, Сүрэнгийн Мишээл, Чунтайгын Цог-очир, Гэрэлийн Даваадорж
Байшинт багаас: Сайнжаргалын Нэмэхбаяр
Үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа эрхлэн ажиллаж амьдарч яваа нийт малчиддаа болон мянгат малчны болзлыг хангасан 21 мянгат малчиддаа баяр хүргэж ажил хөдөлмөр, амьдрал тань сайн сайхан бүхнийг хүсье

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%