Хар сүүлт зээрний тооллого хийх, цаг үе өвөлжилтийн байдлыг тодорхойлж ажиллах төлөвлөгөөт ажил 1-р сарын 23-ний өдөр хийгдлээ. Уг тооллогыг Байгаль орчны байцаагч С. Болор, байгаль хамгаалагч Э. Болдбаатар, Р.Мандах, газрын даамал С.Энхбат, Тамгын газрын жолооч Б. Ганболд нар оролцож хар сүүлт зээрний байрлаж байгаа Данхартын хөдөө, Ганц улиасны баруун, зүүн хөдөө, Эргэнэг, Хатуугийн үзүүр зэрэг газруудаар хийлээ. Дээрхи гол байрлал нутгуудаар нийтдээ 223 хар сүүлт зээр тоологдлоо. Хар сүүлт зээрний онд оролтын байдал хэвийн байгаа боловч хөгширсөн, туруудаж муудсан хар сүүлт, оон мэр сэр харагдаж, өвс бэлчээрийн хүртээмж дунд зэрэг цаашдаа хүйтний эрч бууртал байнга харж тандалт хийж байх шаардлагатай байна.