Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нутгаасаа төрөн гарсан бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан зохион байгууллаа.

2018-02-28

Бөхмөрөн сумаас төрөн гарсан аймгийн арслан Шаравын Монтой, Ази тийвийн аврага, аймгийн арслан Норжингийн Баярмагнай нарын нэрэмжит бүсийн сумдын хүчит 64, өсвөрийн 32 бөхийн барилдааныг амжилттай зохион байгууллаа.

Шинээр сумын тойргын барилдааны Харцага цолтноор Баянсангийн Батхүү, сумын начин цолтноор Түвдэндоржийн Батчулуун, Мөнхнасаны Гантогтох нар шалгарч цолны үнэмлэхээ гардан авлаа. Өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх барилдаж сурагч Ц.Магалжав түрүүлэн, сурагч Х.Сүхбат үзүүрлэж, сурагч Б.Түмэнөлзий, Б.Батсайхан нар шөвгөрлөө. 

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%