XVII жарны “Тийн унжлагат“ хэмээх шороон НОХОЙ жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8 буюу 2 дугаар сарын 23-ний өдөр Улаангом хотод ажиллаж амьдарч буй Бөхмөрөн сумын уугуул иргэдийн сар шинийн золголт өргөн дэлгэр боллоо. Улаангом хотын нутгийн зөвлөлийн дарга С.Амараа, сумын ИТХ-ын дарга П.Баярсайхан, сумын Засаг дарга Т.Төртогтох нар золголтыг нээн үг хэлж нутгийн иргэдийн амар мэндийг мэдэж, хүндэтгэл үзүүлэн хүн бүрт гарын бэлэг гардууллаа. Нутгийн золголтод сумын удирдлагууд, багийн Засаг дарга нар, байгууллагын дарга эрхлэгч, ахмадын төлөөлөл 70-аад хүн оролцсонд ахмадуудын сэтгэл өндөр байна.