Сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Энхбаяр, Б.Жаргалсайхан багш нарын санаачлагаар ерөнхий боловсролын сургуулийн анги удирдсан багш нар ангийнхаа сурагчдын гэрээр явж эцэг, эхийн санал хүсэлтийг сонсож ажиллаа. Энэхүү ажлыг хэрэгжүүлсэнээр багш, эцэг эх, сурагчдын хоорондын харилцаа холбоо сайжирч цаашид багш нар сурагчид тус бүр дээр тулж хамтран суралцах нөхцөл, төлөвшил сайжрах юм.
Сумын төвийн хэмжээнд 125 өрх айлаар багш нар орж сургуулийн үйл ажиллагаа
болон тухайн сурагчийн идэвхи оролцоо, сурлагын амжилт зэргийг танилцуулан
ажиллаа.


