Увс аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Бөхмөрөн, Түргэн, Сагил, Ховд, Давст зэрэг сумдаас Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй 16 алба хаагчдад цэргийн анхан шатны сургалтыг явуулахын зэрэгцээ Бөхмөрөн сумын ЗДТГ-аас хүсэлт тавьсны дагуу Бөхмөрөн сумын "Гурван жигэртэй" багийн нутаг, Ендэртийн голд нутгийн иргэдэд ашиг тустай, цаашлаад цэрэг стратегийн ач холбогдол бүхий 12 метр урт 3 метр өргөн гүүрийг барьж ашиглалтанд орууллаа.
Тухайн гүүрийг Цэргийн алба биеэр дүйцүүлэн хаагчдаар бариулсанаар санхүүгийн болон цаг хугацаа, хүн хүчний хэмнэлтийг гаргасан чухал ач холбогдолтой ажил боллоо.