Бөхмөрөн суманд байгаль, ан амьтан хамгаалах чиглэлээр 7, хамтын эзэмшлийн ойн менежментийн чиглэлээр 4 нийт 11 нөхөрлөл 156 өрхийн 339 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Сум орон нутгаас байгаль хамгаалах нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд нөхөрлөл тус бүрийн эхний улирлын тайлан мэдээллийг сонсож ажлын төлөвлөгөөтэй танилцан санал бодлоо солилцож ажиллаж байна. Эхний ээлжинд Хусны эхэн нөхөрлөл тайлангаа тавьж ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.