Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Олон улсын Улаан загалмайн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2018-05-15

Жил бүрийн 5-р сарын 8-нд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн өдөр болдог. Энэ хүмүүнлэгийн хөдөлгөөний үндэсийг бүрэлдүүлэгч хүмүүс нь сайн дурынхан учир "Сайн дурынхны өдөр" ч гэж олон улсад нэрлэдэг байна. Олон улсын улаан загалмайн нийгэмлэг нь эдийн засгийн хямрал, ядуурал, нийгмийн бусад шалтгаанаас үүдэлтэй эмзэг байдал, байгалийн гамшиг, халдварт өвчний тархалт зэрэг нийгмийн хөгжил, улс орны аюулгүй байдалд нөлөөлсөн аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулахад туслах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм. Тус тэмдэглэлт өдрөөр сумын төрийн албан хаагчид болон Улаан загалмайн идэвхитэн дэмжигч гишүүдийн дунд “Хээрийн цайны амт” аялал зохион байгуулж ажиллаа. Аялалыг ЗДТГ-ын өмнөх талбайгаас Баруун голын чиглэлд ерөнхий маршруттай “Хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийг түгээцгээе” уриатай явган жагсаалаар эхлүүллээ.  Аялалд нийт 80 гаруй төрийн албан хаагч, идэвхитэн дэмжигч гишүүд оролцсон ба идэвхитэн дэмжигчдийн дунд олс таталт, багаар буухиа гүйлт, цайны амт гэсэн 3 төрлийн тэмцээн зохион байгуулж эхний 3 байрыг шагнаж урамшууллаа.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%