Дархан бэрүүдийг хайрлан хүндэлж алдаршуулах, ухаант өвөг дээдсийнхээ мартагдсан уламжлалыг сэргээх залуу хойч үедээ таниулах зорилготой “ Дархан ээжүүдийн баяр” хүндэтгэлийн арга хэмжээ Увс аймгийн Улаангом суманд 05-р сарын 15-16 нд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Бөхмөрөн сумаас Байшинт багийн дархан ээж Гатавын Дэрзэдмаа, Хар алтат багийн дархан ээж П.Нарантуяа, Буяндалайгийн Соёлмаа, Гурван жигэртэй багийн дархан ээж Дистийн Намжилсүрэн гэсэн 4 ээж сум орон нутгаа төлөөлөн оролцоо.