Хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлцгээе уриатай баярын жагсаал боллоо
Хүүхдийн төлөө “ЗА” гэж
хэлцгээе уриатай баярын жагсаал боллоо. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх
үрсийн баярыг тохиолдуулан
хүүхдийн төлөө “за гэж хэлцгээе”
уриан дор төрийн албан хаагчид болон иргэд хөдөлмөрчид оролцсон баярын жагсаал парад алхалт, байгууллагуудын туг далбааг залж мандуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагааг сумын ИТХ-аас санаачлан 2 дахь жилдээ болж байгаа ба хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн, хагас өнчин хүүхэд багачуудын эрх ашгийг хамгаалах, тэдэнд сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа нь онцлог юм.