Малжуулах дэд хөтөлбөр хэлэлцэн баталлаа
Бөхмөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05-р сарын 11-ны өдрийн хуралдааны А/16 тоот тогтоолоор малжуулах дэд хөтөлбөр баталлаа. Сум орон нутагт малчин өрхийн тоог нэмэгдүүлэх, залуу үеийн мал маллах хүсэл санаачлагыг дэмжих, үлгэр жишээ сайн малчдын санаачлага дэмжлэгийг үр дүнтэй зохион байгуулахад хөтөлбөрийн зорилго оршино.