Бөхмөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн А/15 тоот тогтоолоор Ногоон сум дэд хөтөлбөрийг баталлаа. Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллагууддаа түшиглэн, айл өрх, иргэдийг уриалан олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар сум орон нутгаа ногоон сум болгон хөгжүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулан баталлаа.