Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Алдарт эхийн одон гардууллаа

2018-06-07

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан билээ. Жил бүрийн 6 дугаар сарын 1 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баяраар Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар алдарт эхийн 1,2-р зэргийн одон гардуулдаг. Энэ жил Бөхмөрөн сумаас алдарт эхийн 1-р одонгоор Байшинт багийн иргэн Намсрайн Алтанцэцэг, Хар алтат багийн иргэн Гомбожавын Цэцэгсүрэн, Айдолда Күлсинхан нар, алдарт эхийн 2-р одонгоор Байшинт багийн иргэн Отгонсүрэнгийн Ариунхишиг, Батсүхийн Болормаа, Отгоны Оюун-Эрдэнэ, Энхтөрийн Эрдэнэчимэг, Хар алтат багийн иргэн Цэрэндоржийн Энхзаяа, Гурван жигэртэй багийн иргэн Сүрэнжавын Отхончимэг нар шагнагдлаа.
Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаалгасан ээжүүддээ баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсье.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%