идэвхтэн байгаль хамгаалагч тус бүрийг мотоцикль, 2 нүдний дуран, байршил тогтоогч багаж /GPS/, зургийн аппарат, телескоп зэрэг техник, тоног төхөөрөмжөөр хангалаа.
Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумдад ан агнуурын менежментийг хариуцагч Гулзат нөхөрлөлүүдийн холбоо ТББ-ын хүсэлтээр Бөхмөрөн сумын ИТХ-аас байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 20 сая төгрөгийг шийдвэрлэж өгснийг байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хоо толгой”, “Цахир”, “Арцат хар”, “Гулзат-1”, “Гулзат-2”, “Цагаан овоо” зэрэг 6 нөхөрлөлийн идэвхтэн байгаль хамгаалагч тус бүрийг мотоцикль, 2 нүдний дуран, байршил тогтоогч багаж /GPS/, зургийн аппарат, телескоп зэрэг техник, тоног төхөөрөмжөөр хангасныг Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Бөхмөрөн сумын ИТХ-ын дарга П.Баярсайхан, Засаг дарга Т.Төртогтох, Гулзат нөхөрлөлүүдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал З.Барсүрэн нар гардуулан өгч баяр хүргэж байгаль хамгаалах үйлсэд нь амжилт хүслээ.