Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Ахмадын баяр”-ыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2018-10-04

Жил бүрий 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэдэг билээ. Бөхмөрөн сумын удирдлагууд болон төрийн албан хаагчид соёлын төвд алтан үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.    
  Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж ИТХ-ын дарга П.Баярсайхан, ЗД-ын орлогч Н.Батбаяр, Ахмадын хорооны дарга И.Төмөрбаатар нар  ахмадууддаа баярын мэнд хүргээд, өнгөрсөн хугацаанд сум орон нутагтаа хийж гүйцэтгэсэн онцлог үйл ажиллагаа, цаашид хийгдэх гол ажлыг товч танилцуулан, ахмад буурлуудаа үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж, хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ  бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж, бидэнтэйгээ олон, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөлөө...
  Бидний бүтээн босгосон их үйлсийг цэцэглүүлэн хөгжүүлж яваа залуучууд, удирдлагуудад ахмад үеийнхэн талархаж буйгаа илэрхийлээд, цаашдын ажил, хөдөлмөрт улам их амжилтыг хүслээ.
  Энэхүү арга хэмжээнд  95 ахмад настан хүрэлцэн ирсэн бөгөөд  төрийн байгууллага албан хаагчдаас урлагийн номер, тэмцээн уралдаан зохион байгуулж шагнаж урамшууллаа.
 ЗДТГ-ын залуучууд санаачлан "Надад байгаа илүү зүйл сайн үйлсийн аян зохион байгуулжАхмадын хороонд  123000 төгрөгийн хандив өргөж, 9 ахмад настанд гарын бэлэг гардууллаа.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%