Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Бөхмөрөн сумын соёлын төв 70 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

2018-10-08

Бөхмөрөн суманд  Урлаг соёлын анхны  суур нь 1948  онд Улаан гэр нэртэйгээр байгуулагдаж сумын хөдөлмөрчдөд   Уран сайханчдын  тоглолт , ухуулга  яриа , ардын уламжлалт  урлагыг сурвалжилах  зэрэг олон ажлаар 1960 он хүртэл, Улаан гэрийн зохион байгуулалтаар ажиллаж байгаад  1961 оноос эхлэн Клуб болон  өргөжиж  Эх орон -52 Родио - 1 ш , Гармон хөгжим – 1ш ,  Мандолин  хөгжим  - 1ш , сайн дурын уран  сайханч -10 , Клубын эрхлэгчийн орон тоотой ажилаж  эхэлжээ.  Одоо тус  соёлын төв нь  Эрхлэгч ,  Номын санч,  Хөгжмийн багш , Бүжгийн багш ,  Үйлчлэгч гэсэн  5-н орон тооны ажилтантай . Номын сан нь анх 1963 оны 7-р сарын 1- нд клубын дэргэд  3 ширээ  6 сандал, 1 шүүгээ 270 ширхэг номтой үйл ажиллагаа  эхлүүлсэн  бол одоо 18,0 боть номтой цахим сүлжээнд холбогдон эрүүл тохилог орчинд  ажиллаж байна .Тус соёлын төвийн  барилга  нь 1973 онд аж ахуй зориулалтаар баригдаж   гар болон нам даралтын зуухтай  үйл ажилагаа явуулж байгаад 2014 онд Улсын төсвийн 193,000,000 сая төгрөгөөр их засварт орж  төвлөрсөн халаалттай өрөө тасалгаа бүрэн шийдэгдсэн  дулаан , тохилог орчинд   Соёл хүмүүжлийн ажил явуулж  байна . Соёлын төв нь  жилд  110-140 нэр төрлийн  ажил зохион явуулж давхардсан тоогоор 13000 гаруй хүнд урлаг  соёлоор үйлчилдэг . Соёлын төвийн дэргэдэх  “ Цэнгэлийн эгшиг “ хамтлаг нь  Үндэсний хөгжим , бүжиг, язгуур урлаг , Номын сангийн дугуйланд нийт 63 хүүхэд хичээллэдгээс  гадна  байнгын  уран сайханч 35 –үүнээс СТА-н  7  ,  МУТУС -4 ,  Их монгол -800 алтан медальт -2  ,  Соёлын алдар медаль 1 , Хүүхдийн ордоны  алт , мөнгөн медальтан -1 Улс аймгийн  нэрэмжит уралдаанд  удаа дараа оролцож тэргүүн , дэд болон алт мөнгөн  медаль хүртсэн олон  арван алдартанууд төрөн гарсаар байна . Манай хамт олон  2009 – 2011 онд  Аймгийн засаг даргын хүндэт өргөмжлөлөөр  тус  тус шагнагдаж сум орон нутгийн хөгжил цэцэглэлт болон ард иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэж байна


Бөхмөрөн сумын Соёлын төвийн Эрхлэгч  ,Номын санч ,

Кино механикчаар ажиллаж байсан алдартанууд

Клубын  Эрхлэгч :

1.       1948 - 1960  онд    Авирмэд .  Жамбал –эрхлэгч

2.       1948 – 1960 онд    Булдайн. Цэвэгмэд – Эрхлэгч

3.       1948 – 1960 онд    Аюурзаны. Чойнзан

4.       1960 – 1965 онд    Балиа.  Гэндэн –Эрхлэгч

5.       1965 – 1967  онд   Донорой –Эрхлэгч

6.       1967 – 1983 онд    Өнөрбат. Дүгэржав – Эрхлэгч

7.       1983 – 1984 онд    Аажим. Баянсан – Эрхлэгч

8.       1984 – 1987  онд    Балдансүрэн. Туяа – Эрхлэгч

9.       1987 – 1990 онд     Жав. Болормаа  – Эрхлэгч

10.   1990 – 2013 онд     Дэлэг. Тайвангаа – Эрхлэгч

11.   2014 – 2015  онд    Даваасамбуу. Соёлхүү – Үүрэг гүйцэтгэч

12.   2015 – оноос           Батжаргал. Баяржавхлан – Эрхлэгч

 

Номын санч  :

1.       1963 – 1969 онд    Чүлтэм. Хорлоо –Үүсгэн байгуулагч

2.       1969 – 1973 онд    Чулуун. Оюунгэрэл  - Ном санч

3.       1973 – 1974 онд    Ивгээл.  Нүдээ - Ном санч

4.       1974 – 1975 онд    Дорж. Конио – Ном сан

5.       1975 – 1976 онд    Машбат. Эрдэнэсан - Ном санч

6.       1977 – 1978  онд   Ундрах. Бийрээ - Ном санч

7.       1975 – 1981 онд    Дэлэг. Билгээ -  Фондлогч

8.       1981 – 1983 онд    Дамдансүрэн. Уламбаяр - Ном санч

9.       1983 – 2014 онд     Бадарч. Хулганаа - Ном санч

10.   2014 – оноос   Товдоо. Отгонбаяр - Ном санч

Кино мехоникч :

1.       1948 – 1960 онд    Аюурзана.  Чойнзон

2.       1948 – 1960 онд    Жаргал

3.       19601965 онд    Пүрэв.. Даваа

4.       1965 – 1981 онд    Цулхайдаг. Түнжин

5.       1981 – 1985 онд    Нацаг. Пүрэвсамбуу

6.       1985 – 1988 онд    Довчин. Доржсүрэн

7.       1988 – 1992 онд    Пинзээ. Баяртогтох

 Ийм түүхтэйгээр соёлын төв  70 –н жил үйл ажилгаагаа тасралтгүй явуулсаар ирсэн.  Ойн хүрээнд  ахмад ажилтан, ардын  авъяастан болон нийт уран сайханчидаа хүндэтгэн хүлээн авч зугаалга, алтаг үеийн хүндэтгэлийн концерт зохион байгууллаа.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%