Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Нэгдүгээрт хүүхэд” уриатай аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганд төлөөлөл оролцлоо.

2018-10-26

Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт,  Хүүхэд хамгааллын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалт, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний  3.1.3.3 хэрэгжилтийг хангах, Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр эдийн засаг нийгмийг хөгжүүлэх зорилтын биелэлтийг хангах ажлын хүрээнд  хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн өмнө тулгамдаж байгаа асуудал түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох “Нэгдүгээрт хүүхэд”  уриатай аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг 2018 оны 10 дугаар сарын 13 ны өдөр улаангом суманд зохион байгуулагдлаа.Бөхмөрөн сумаас хүүхдийн чуулганд өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн тэргүүлэгч сурагч Ц.Хувцагаан, сурагчдын өөрөө удирдах байгууллагын тэргүүлэгч Д.Баярчимэг , эко клубын тэргүүлэгч Г.Бүрэнзаяа, хурдан морь унаач хүүхдээр О.Отгонтөгс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээр Н.Амарзаяа нар оролцож хүүхдийн төлөө үүрэг хүлээгчидээс Сумын ИТХ-ын дарга П.Баярсайхан Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Батбаяр, Хүүхдийн элч багш С.Алтантунгалаг ГБХЗХАХ мэргэжилтэн Б.Жаргалсайхан нар оролцолоо. Тус чууланаар хүүхдийн элчээр сонгогдсон П.Баярсайхан С.Алтантунгалаг  нарт  гэрэгэ гардуулан өгч 3 жилийн хамтран ажиллах гэрээ байгууллаа.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%