"Техникийн нэг өдөр" өдөрлөг зохион байгууллаа.
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдэд хууль эрхзүйн мэдлэг мэдээлэл өгөх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт хийх зорилгоор Техникийн нэг өдөр" өдөрлөгийг зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд зөрчилгүй жолооч шалгаруулж шагнаж урамшуулснаас гадна мотоциклтэй иргэдийн дунд уран жолоодлогын тэмцээн, АХА тэмцээн зохион явуулж тэргүүн байранд шалгарсан жолооч нарт гарын бэлэг өгч мотоциклийн улсын дугаар авах эрхээр шагнаж урамшууллаа.