Бөхмөрөн сумын манлай малчдын зөвлөгөөн боллоо
Бөхмөрөн сумын ИТХ-аас санаачлан манлай малчдын зөвлөгөөнийг 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр ЗДТГ, "Монголын нүүдэлчин малчдын холбоо" ТББ-тай хамтран зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөний хүрээнд Улсын аварга, Аймгийн аварга, Сумын сайн малчдыг алдаршуулж манлай малчдын малгай, батламж гардуулах үйл ажиллагаа боллоо. Одоогоор суманд Улсын аварга малчин -2, Аймгийн аварга малчин - 25, Сумын сайн малчин - 59 байна. Нийт малчид, иргэддээ сайн сайхан бүхнийг хүсэж мал сүрэг нь 5 төрөлдөө өсөн үржихийн ерөөл өргөе.