Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Уул уурхайтай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хийгдсэн ажлуудыг хүлээн авч байна.

2018-11-16

Монгол улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үндэс суурь нь орон нутаг, уул уурхайн харилцан ойлголцол хамтын ажиллагаа билээ. Орон нутаг уул уурхайтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж мэдээллийг ил тод болгон ажиллахад анхааран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд нөлөөлөлд хамгийн их өртөж буй Хар алтат багийн төвийг тохижуулахад анхаарах, сумын нийт иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, хангахад чиглэх, сумын төвийн өнгө үзэмж, тохижилтонд анхаарах олон хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээс тусгагдсан. 
Хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан Хар алтат багийн төвд иргэд спортын үйл ажиллагаа явуулах талбай / Сагсан бөмбөг/-г тохижуулж орон нутаг хүлээн авлаа.  Сургуулийн спорт заал нь агааржуулагч муу байснаас шал нь хөгжирч муудсан, хана таазны будаг замаск нь ховхорч унасан хичээл орох боломжгүй болсон тул хамтын ажиллагааны гэрээний дагуу засварлаж биеийн тамирын хичээл орох боломж орчныг сайжрууллаа.  Мөн сумын төвийн төв зам дагуу 14 ширхэг цэцгийн мандалд хашаа хайс барих ажлыг гүйцэтгүүлж орон нутаг хүлээн авлаа. Эдгээр тохижилтийн ажлуудыг орон нутгийн иргэд, компаниар гүйцэтгүүлсэн ба гүйцэтгэлийн явцад нутгийн өөрөө удирдах байгууллагаас тогтмол хяналт тавин ажиллаа. 

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%