Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн оны тэргүүний сумаар дахин “Бөхмөрөн сум” шалгарлаа

2014-10-14

2013 оны аймгийн тэргүүнийг шалгаруулах 19 сумын ажлыг дүгнэхэд 1-р байранд Бөхмөрөн сум “Батламж” шилжин явах “Цом” 3 сая төгрөг, 2-р байр Зүүнговь сум “Батламж” 2 сая төгрөг, 3-р байрыг Өндөрхангай сум “Батламж” 1 сая төгрөг тус тус эзэллээ.
Дээрх сумуудыг ЖДҮ-ийг дэмжих, сум хөгжүүлэх, орон нутгийн хөгжүүлэх сангууд болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон зээл, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, төрийн байгууллагын нээлттэй ил тод байдал, төрийн үйл ажиллагаанд иргэний оролцоог хангах болон шинээр санаачилж хийсэн ажлын үр дүн гэх мэт үзүүлэлтээр шалгарууллаа.
 

Тэргүүн байранд шалгарсан Бөхмөрөн сум ОНХС-аас 276366.4 сая төгрөгөөр 24 ажил хийхээр төлөвлөж 100 хувь бүрэн хийж дуусган үр дүнтэй ажилласан байна. Түүнчлэн шинэлэг бөгөөд бүтээн байгуулалтын гол ажлуудаас дурдахад: Сумын хэмжээнд нэгдсэн халаалтын системтэй болж, төсөвт байгууллагуудыг бүгдийг нь холбосон. Мөн ОНХС-ын хөрөнгийн сумын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан сумын өнгө төрхийг өөрчлөх чиглэлд үр дүнтэй зарцуулсан байна.

Тухайлбал: Сумын төвийн доторхи зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, нийтийн 00, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тоглоомын талбайг шинэ зураг төлөвлөлтийн дагуу байгуулсан. Мөн олгогдсон зээлийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл, иргэдэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа үйлчилгээг хөгжүүлхэд анхаарснаар барилгын хавтан, боржуурыг сумандаа үйлдвэрлэж, хулдаасан хэвлэл, шаазан бусад биет дээр зураг гаргах зэрэг шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн зэрэг үр бүтээлтэй ажиллажээ. Түүнчлэн орон нутгийн хөгжилд нутгийн зөвлөл, нутгийн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгийг авах талаар санаачлагатай ажиллаж 2013 онд 800,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэж олон шинэлэг бүтээн байгуулалтын ажлууд хийсэн зэрэг үр бүтээлтэй ажилласан байна.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%