Бөхмөрөн сумын 350 өрхөд 2 тонн нүүрс олгож байна.
Бөхмөрөн сум өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нүүрсний
уурхайтай гэрээ байгуулан өрх бүрт 2 тонн нүүрс олгох ажил 4 жилийн
нүүрийг үзээд байна. Энэ жилийн хувьд Хотгор ХХК-аас өндөр настан,
хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрх, амьжиргааны баталгаажих төвшингөөс
доогуур орлогтой буюу ядуу өрх, өрх толгойлсон эцэг, эх гэсэн нэр бүхий
350 өрхөд 2 тонн нүүрс үнэгүй олгож эхэллээ. Бусад өрхөд олгох нүүрсний асуудлыг дахин хэлэлцэж бусад уурхайтай гэрээ байгуулах нөөц боломжийг судалж байна.