Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ёс зүйн гэрээ

2014-11-24

Ёс зүйн гэрээ

1.    Гэрээ байгуулагч талууд:

 

1.1  . Нэг талаас:  Менежер Төсвийн шууд захирагч

 

ИТХ-ын дарга                                                      Бизийн   Алдаржавхлан

                (албан тушаал, нэр)                                                         ( эцэг /эх/-ийн нэр, нэр)

1.2  . Нөгөө талаас: Төрийн жинхэнэ албан хаагч

 

Иргэний танхимын ажилтан                           Г.Бүрэнжаргал

                (албан тушаал)                                                         ( эцэг /эх/-ийн нэр, нэр)

 

Бид  дор дурдсан асуудлаар харилцан тохиролцсоны  үндсэн дээр энэхүү гэрээг  байгуулав.

 

2.    Гэрээний агуулга, зорилго

1.      Энэхүү гэрээ нь төрийн албан хаагчын  иргэдэд шудрага, ил тод, ёс зүйтэй хандаж үйлчлэх нөхцлийг  бүрдүүлэхийн зэрэгцээ төрийн албан хаагчийг аливаа зөрчил гажуудлаас сэргийлэх, нэр төрийг нь хамгаалахад оршино.

      Нэг. Албан хаагчийн баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээ.

1.      Албан хаагч төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдийг ялгаварлахгүй хандаж,  ил тод, шудрага байдлыг эрхэмлэж,  хууль болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдож гарсан  заавар,  журмыг чанд мөрдөж ажиллах бөгөөд  хүнд суртал гаргах,  чирэгдүүлэх зэргийг цээрлэнэ.

2.      Албан  хаагч нь ажил үүргээ гүйцэтгэхдээ  хамт ажиллаж байгаа болон бусад  хүмүүсийн эрхийг хүндэтгэх,  байгууллага,  удирдлагаас хүлээлгэсэн итгэлийг дааж  ажиллах  зарчим баримтална.

3.      Төрийн албан хаагчийн хувьд өөрийн албан тушаалын давуу тал,  боломжийг  хувийн зорилгоор ашиглах,  хууль бус бэлэг,  шагнал урамшуулал  авахыг  цээрлэнэ.

4.      Албан хаагч нь ажил төрөлд холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулах буюу удирдлагаас шийдвэр гаргахад аливаа байдлаар саад учруулж цаг  алдагдуулахыг цээрлэнэ.

5.      Албан  хаагч нь ажил үүргээ гүйцэтгэхдээ  аль нэг улс төрийн хүчин, намыг илт дэмжих буюу  шүүмжлэх  байдлаар ялгавартай хандах ёсгүй бөгөөд   улс  төрийн  хувьд төвийг сахиж,  зөвхөн  төр,  засаг,  иргэдэд  шударгаар  үйлчилж ажиллана.

6.      Албан хаагч нь ажил үүргийн дагуу  удирдах  албан  тушаалтаны өгсөн зөвлөгөө болон нийтэд  мэдээлээгүй бусад  мэдээллийг тараах,  байгууллагаас явуулж  буй бодлогыг  хувийн  үзэл бодлоор гуйвуулан шүүмжлэх,  эсхүл тэдгээр бодлого,  үйл ажиллагааг  өөрийн санаачлага мэтээр ярьж сайрхахыг цээрлэнэ.

7.       Албан  хаагч нь ажил үүргээ гүйцэтгэхдээ   танил тал харахгүй,  аливаа хувь хүн болон байгууллагын эрх ашгийг  илүүд үзэхгүй,  хувь хүний холбогдолтой  мэдээллийг нийтэд тараахгүй,  зөв үйл  ажиллагаагаараа  төр,  засаг олон  түмний холбоог бэхжүүлнэ.

8.      Албан хаагч нь  байгууллагын өмч хөрөнгө,  техник хэрэгсэл,  эд зүйл,  байгууллагын албан хэрэгцээний мэдээ,  материал,  мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглахыг хориглоно.

9.      Албан хаагч  төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны  хуульд нийцсэн заавар,  шийдвэрийг  биелүүлж ажиллана.

10.  Албан хаагч  албан үүргээ  гүйцэтгэж  байхдаа  болон  ажлын байранд согтууруулах  ундаа,  мансууруулах  бодис хэрэглэх,    зөвшөөрөлгүй  газар тамхи татах,  бүдүүлэг зан авир,  ёс бус үйлдэл гаргахыг  цээрлэнэ.

Хоёр .   Хүлээх хариуцлага

1.      Энэхүү гэрээг   зөрчсөн төрийн албан хаагчид  төрийн албаны  тухай хууль,  Хөдөлмөрийн тухай хууль,  байгууллагын дотоод журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

      3.Гэрээ  байгуулсан.

Менежер                  

ИТХ-ын дарга . . . . . . . . . . . . . . .  Бизийн Алдаржавхлан

(албан тушаал)                          ( гарын үсэг)

                                    Тэмдэг

Төрийн жинхэнэ албан хаагч

 

Иргэний танхимын ажилтан    .  . . . . . . . . . . .Ганчангын Бүрэнжаргал

(албан тушаал)                                                (гарын үсэг)

 

2013.05.10

(огноо)

 

 

Бөхмөрөн сумын 100 жилийн ойг тохиолдуулан сум орон нутагт хийгдэх ажлын санал авах

санал өгсөн: 67
13 / 19%
10 / 15%
36 / 54%
8 / 12%