Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА, АЙМГИЙН АРСЛАН Н.БАЯРМАГНАЙГИЙН НЭРЭМЖИТ БАРИЛДААН БОЛЛОО.

2019-02-13

Ув саймгийн БТСГазар, Бөхмөрөн сумын ИТХ,  ЗДТГ-тай хамтран тус сумаас төрөн гарсан Чөлөөт бөхийн Монгол Улсын таван удаагийн аварга, Ази тивийн аварга ОУХМ аймгийн арслан Норжингийн Баярмагнайгийн нэрэмжит баруун гурван  аймгийн аймаг, сумын цолтой бөхчүүдийг хамарсан  үндэсний бөхийн барилдааныг 2019 оны 1 сарын 24-ны өдөр  төрөлх Бөхмөрөн суманд амжилттай зохион байгууллаа,

Барилдааны нээлтийн үеэр нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй аймгийн арслан Н.Баярмагнайд Бөхмөрөн сумын ИТХ, Засаг даргынТамгын газар, Аймгийн БТСГ-аас Бөхмөрөн сумын үндэсний бөхийн холбоо Хар алтад баг 1993 оны төгсөгчид болон нутгийн ард иргэд арсландаа хүндэтгэл үзүүлсэн шагналын хур буусан өдөр байлаа.

Тус барилдаан анх 2009 онд зохион байгуулагдаж эхлэсэн бөгөөд өнөө жил арав дахь жилийнхээ ойн хүрээнд өргөн дэлгэр болж Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудын у.н Ө.Сумьяа а.а Б.Бадарч Х.Мөнхжаргал а.з М.Аманбек О.Баярцогт Г.Батбаяр нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 64 бөх хүч сорин барилдлаа.

Барилдаанд Увс аймаг Тэс сумын харъяат "Увс нуур" галын бөх аймгийн харцага Цэнд-Аюушийн Саранзолбоо зургаа даван түрүүлж, Тэс сумын харъяат "Увс нуур” галын бөх аймгийн заан Очирын Баярцогт тавдаван үзүүрлэлээ

Шөвгийн дөрөвт Улаангом сумын харъяат “Улаангом” дэвжээний бөх аймгийн заан Гэрэлцогтын Батбаяр,  Наранбула гсумын харъяат аймгийн мэргэжлийн хяналтын газрын бөх аймгийн начин Бямбажавын Нармандах нар шалгарлаа

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%