Бөхмөрөн
сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон жил бүрийн сар шиний босгон дээр нийт ахмадуудаа
хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор ахмадууддаа хүндэтгэл үзүүлж,
хүлээн авалтын арга хэмжээг 2019 оны 02-р сарын 01-ны өдөр зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд 130 гаруй ахмад настан оролцож төсөвт байгууллагууд өөрийн харьяаны ахмад
настангууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Ахмадууддаа зориулсан
урлагын тоглолтыг уртын дуугаар нээж байгууллага бүрээс урлагын номер үзүүлж баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн хүндэтгэлийн цайллагад ирсэн ахмадуудын
дунд дууны тэмцээн зохион байгуулж эхний 3 байр шалгаруулан шагнаж урамшууллаа.